17:00 цагийн байдлаар ирц нь хүрээгүй 11 тойрог байна

17:00 цагийн байдлаар ирц нь хүрээгүй 11 тойрог байна

Сонгуулийн Ерөнхий Хорооны 18:00 цагийн мэдээллээр орон даяар сонгуулийн ирц 17:00 цагийн байдлаар ямар байгааг танилцууллаа.

17:00 цагийн байдлаар ирцийн босго буюу 50 хувийн ирц хангаагүй 11 тойрог байна. Орон даяар сонгуулийн ирц дунджаар 52.6 хувь байгаа ба 29 тойргийн 11-т ийнхүү ирц хүрээгүй байна.

Тодруулбал:

Дундговь 48.5%

Дорнод 49.8%

Сэлэнгэ 49.7%

Дархан-Уул 49.8%

Орхон 46.4%

Налайх 47.8%

Баянзүрх-2 44.6%

Сүхбаатар 49.5%

Чингэлтэй 45.9%

Сонгинохайрхан 1 - 39%

Сонгинохайрхан  2- 47.5%-тай байна.

Сонгогчдын ирц хүрэхгүй бол тухайн тойргийн хэсэг тус бүрт нэмэлт санал хураалт явуулна гэж сонгуулийн тухай хуульд заажээ.




ЭЕШ-ын оноог шууд мэдээлнэ

17 цагийн өмнө

Шуурхай мэдээ