Вермонт мужийн голд цус сорогч загас үзэгдэж эхэлжээ

Вермонт мужийн голд цус сорогч загас үзэгдэж эхэлжээ

Вермонт  мужийн голд  “цус сорогч загас" гэж нэрлэдэг өвөрмөц амьтан үзэгдэж эхэлжээ. Энэхүү аймшигтай гадаад төрхтэй, хурц шүдтэй амьтан нь далай, тэнгис цэнгэг усны экосистем, түүний дотор голын сав газарт маш чухал үүрэг гүйцэтгэдэг хэмээн эрдэмтэд үздэг байна.

Атлантын далайд 350 сая гаруй жилийн турш оршин тогтнож байгаа уг загасаас оршин суугчид айж, болгоомжилж байгаа ч “санаа зовох зүйлгүй, хүмүүст хор хөнөөл бага" хэмээн шинжээчид үзэж байна.

Гэсэн хэдий ч  тус хотын удирдлагууд далай руу явахдаа анхаарал болгоомжтой байхыг сануулж байна.