Улсын Дээд шүүх Хотын дарга Х.Нямбаатарын хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ

Улсын Дээд шүүх Хотын дарга Х.Нямбаатарын хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ

Хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн өмчид авсан "Элэгний" гэх нэрээр танигдсан иргэн Ж.Хатанбаатарын эзэмшилд байсан "Элэгний төв"-ийн асуудлаар Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригт хандсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл Улсын Дээд шүүх Хотын дарга Х.Нямбаатарын хүсэлтийг хэлэлцээд, түүний хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулахаар гаргасан хариуцагчийн хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-д заасан шүүхийн шийдвэр гарах үндэслэл болсон захиргааны байгууллагын шийдвэр нь хууль бус байсны улмаас хүчингүй болсон гэх хуулийн үндэслэлд хамаарахгүй байх тул хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.