Ховд аймгаас алга болсон 17 настай хүүг алга болсноос нь хойш 10 хоногийн дараа нас барсан байхад нь олсон харамсалтай үйл явдал болсон билээ.
Тодруулбал, "Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэрээс 2025 оны зургаадугаар сарын 01-ний өдөр оршин суугаа газраасаа алга болсон иргэн Б нь 2025 оны зургаадугаар сарын 11-ний өдөр Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрээс нас барсан байхад нь олдсон байдаг. Тиймээс хүүгийн үхлийн шалтгааныг тогтоохоор өдгөө мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд нэр бүхий хүмүүсээс тайлбар, мэдүүлэг авах зэрэг ажиллагаа хийгдэж байгаа юм байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар шүүх эмнэлгийн дүгнэлт хараахан гараагүй байгаа аж.