Орон нутгийн замд ноцтой осол гарч, хоёр хүн нас баржээ

Орон нутгийн замд ноцтой осол гарч, хоёр хүн нас баржээ

Энэ долоо хоногт зам тээврийн ноцтой ослын улмаас орон нутагт хоёр хүн амь насаа алдаж, 12 хүн бэртжээ.

Тухайлбал, Баянхонгор аймгийн Баацагаан сумын тавдугаар багийн нутагт энэ сарын 23-ны өдрийн 14:00 цагийн орчимд "Мустанг" маркийн улсын дугааргүй мотоцикль онхолдож, жолооч 29 настай, эрэгтэй Д амь насаа алджээ. Мөн энэ сарын 24-ний өдрийн 09:16 цагийн орчимд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын төвд ерөнхий боловсролын сургуулийн автомашины зогсоолд "Toyota Succeed" маркийн автомашины жолооч Г нь явган зорчигч 78 настай, эмэгтэй Б-г мөргөж, амь насыг нь хохироожээ.

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст энэ сарын 22-ноос 26-ны өдөр нийт 1107 дуудлага бүртгэгдсэнээс 677 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл байсан аж. Цагдаагийн алба хаагчид явган хүний  гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 1301 жолоочид Зөрчлийн тухай хуулиар торгууль ногдуулсан бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон таван жолоочид хариуцлага тооцжээ.