Д.Эрдэнэбилэгт хилийн хориг тавьж, суллажээ

Д.Эрдэнэбилэгт хилийн хориг тавьж, суллажээ

Өчигдөр /2019.06.24/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн Хэргийн Анхан шатны Шүүхээс Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг суллах шийдвэр гаргажээ.

АТГ, ЦЕГ-ийн хамтарсан ажлын хэсэг Д.Эрдэнэбилэгийг "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай холбогдуулан шалгаж буй бөгөөд  "Гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн гурав, түүнээс олон хүнтэй тогтвортой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн, татан оролцуулсан" гэсэн үндэслэлээр эрүүгийн гэмт хэргийн яллагдагчаар татан,  өнгөрөгч  тавдугаар сарын 28-нд цагдан хорьсон юм.

Харин өчигдөр прокуророос хорих хугацааг нь сунгуулахгүй гэсэн санал гаргасан тул хилийн хориг тавьж суллажээ. Мөн тодорхой эрх бүхий этгээдүүдтэй уулзахыг нь хориглох санал тавьсан байна.