Туул голд гурван настай хүүхэд осолджээ

Туул голд гурван настай хүүхэд осолджээ

Өчигдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн гүүрээс баруун зүгт Туул голд 3 настай хүүхэд живжээ.

Энэ талаарх мэдээллийг 20:10 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан аж.

Дуудлагын дагуу, нийслэлийн Аврах ангийн завьт эргүүлийн алба хаагчид, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэн Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны харьяат 3 настай, эрэгтэй А-гийн цогцсыг эрэн хайх ажиллагаа явуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 22:00 цагт түр зогсоож, өнөөдөр 06:30 цагт дахин эхлүүлжээ.




Н.Номтойбаярыг шүүх хурал эхэллээ

9 цагийн өмнө

Шуурхай мэдээ