С.Ганбаатар: Тагнуултай кино үзэж байсан тулдаа л би амьд гарлаа

С.Ганбаатар: Тагнуултай кино үзэж байсан тулдаа л би амьд гарлаа

УИХ-ын найм дахь удаагийн парламентын Анхдугаар чуулган эхэлж, нээлтээ хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Шударга бус сонгууль болсон. Би ялсан ч гэлээ шударга бус сонгуульд ялагдсан бусад нэр дэвшигчдийнхээ өмнөөс үгээ хэлж байна. СЕХ-нд хариуцлага тооцох ёстой. Төрийн машин тэр чигээрээ ажилласан. Цагдаа маш бүдүүлэг ажилласан. Миний хэдэн туслах тагнуултай кино үзэж байсан тулдаа л би амьд гарлаа. Ямар аймаар аархуу аатай ажиллав аа. Ийм арчаагүй байж болохгүй. СЕХ-ны хариуцлагын тухай Ерөнхийлөгчийн хэлснээр хариуцлага хүлээлгэх хэрэгтэй" гэлээ.