“Apple” АНУ дахь дэлгүүрүүдээ дахин хаажээ

“Apple” АНУ дахь дэлгүүрүүдээ дахин хаажээ

АНУ-ын “Apple” компани өнөөдрөөс Калифорни тэргүүтэй долоон муж улс дахь 20 гаруй дэлгүүрээ дахин хаахаар болжээ. Ингэснээр коронавирусийн халдвар нэмэгдсэний улмаас түр хаагдсан дэлгүүрийн тоо 77-д хүрлээ.

“Алабама, Калифорни, Жоржиа, Айдахо, Луизиана, Невада, Оклахома муж улс дахь дэлгүүрүүдээ хаана” гэж “Apple” компани лхагва гарагт мэдэгдсэн бөгөөд өмнө нь Флорида, Миссисипи, Техас, Юта дахь дэлгүүрүүдээ хаагаад байсан юм.

“Apple” дэлгүүрээ нээх, хаах шийдвэрийг гаргахдаа хот тус бүрийн мэдээллийг харгалзан үзэж байгаа тул нэг муж улсын зарим хотын дэлгүүр нээлттэй хэвээр байхад зарим хотын дэлгүүрүүд түр хаагдсан байна. “Apple” компанийн мэдээлснээр, дэлгүүрүүдийн үйл ажиллагааг зогсоосон хугацаанд ажилтнуудын цалинг үргэлжлүүлэн олгох ажээ.

Эх сурвалж: Reuters