Энэтхэг бизнесмен эр 4000 долларын үнэ бүхий алтан маск хийлгэжээ

Энэтхэг бизнесмен эр 4000 долларын үнэ бүхий алтан маск хийлгэжээ

Энэтхэгийн Пуне хотын бизнесмен Шанкар Курхадегийн зүүсэн маск олныг алмайруулж, хэвлэлийнхний анхаарлыг татжээ. Учир нь, тэрбээр коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд 4000 доллараар тусгайлан алтан маск хийлгэсэн аж.

Түүний тайлбарласнаар, уг маскыг 60 грамм алтаар бүрсэн бөгөөд хотын дархан үүнийг урлахад найман өдрийг зарцуулсан гэнэ. 

49 настай бизнесмен эр "Энэ их нимгэхэн, бас жижиг нүхнүүдтэй учраас амьсгалахад төвөггүй. Гэхдээ энэ маск коронавирусийн халдвараас хамгаалахад үр дүнтэй эсэхийг хэлж мэдэхгүй байгаа учраас бусад хамгаалах арга хэмжээг авч байгаа" гээд нэгэн эрэгтэй мөнгөн маск хийлгэж зүүснийг мэдээнээс хараад алтан маск хийлгэх санаа төрсөн гэж ярьжээ. 

Шанкар Курхаде гадагшаа гарахдаа алтан маскаас гадна бөгж, бугуйвч, цаг гээд ойролцоогоор 1 кг үнэт эдлэл зүүж явдаг хэмээжээ. 

Энэтхэг улсад одоогоор коронавирусийн 650 мянган тохиолдол бүртгэгдэж, 18,600 хүн амиа алдаад байна. Цар тахалтай холбогдуулан Энэтхэгийн эрх баригчид олон нийтийн газраар явахдаа заавал маск зүүхийг шаардаж байгаа юм. 




Өнөөдөр бич өдөр

54 минутын өмнө