ДААГА: Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат С.Тэмүүжингийн хул даага түрүүллээ

ДААГА: Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат С.Тэмүүжингийн хул даага түрүүллээ

Тулгар Төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын дааганы уралдаанд 49 хурдан даага уралдаж, шанадасаа сорьсон юм.

Энэ жилийн наадмын дааганы уралдаанд 242 /урьдчилсан байдлаар/ хүлэг бүртгүүлснээс 49 даагыг уралдуулав.

Төрийн их баяр наадмын хурдан дааганы уралдаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Т.Баярсайханы уясан С.Тэмүүжингийн хул даага түрүүллээ. Аман хүзүүнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат С.Баярсайханы бор даага хурдаллаа. Айргийн гуравт Т.Батцоож манлайгийн уяж хурдлуулсан Ц.Гончигсүрэнгийн хээр даага хурдалж, айргийн дөрөвт Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Д.Ганзоригийн хул даага давхилаа. Харин айргийн тавд Монгол Улсын начин Б.Сэр-Одын унаган адуу Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат Ц.Онолбатын хонгор халзан даага хурдаллаа.