БИДНИЙ ТУХАЙ: Монголд тулгараад буй хамгийн том сорилт нь дордож буй эдийн засгаа тогтворжуулах юм

БИДНИЙ ТУХАЙ: Монголд тулгараад буй хамгийн том сорилт нь дордож буй эдийн засгаа тогтворжуулах юм

“Nihon Keizai Shimbun” нэртэй Японы Эдийн засгийн сонинд Монгол улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар нийтлэл гарчээ. Уг сонин нь санхүү, эдийн засгийн чиглэлээр дагнан бичдэг тус улсын хамгийн том сонин бөгөөд  өдөрт 3 саяас дээш хувь борлуулагддаг байна. Харин уг нийтлэлийг бичсэн Уильям Песек нь Япон гаралтай сэтгүүлч бөгөөд "Япончлол: Дэлхийн олон арван жилийн түүхээс юу сурч болох вэ" номын зохиолч юм.

-ДАХИН СОНГОГДСОН ЕРӨНХИЙ САЙД ГЕОПОЛИТИКИЙН ХУРЦАДМАЛ
БАЙДЛЫГ ХЯНАХ ЁСТОЙ-

Монгол Улсын улс төрийн томоохон хүчин болох Монгол Ардын ном нь өнгөрсөн сард болсон парламентын сонгуульд 76 суудлаас 62-г нь авч, давуу байдлаа хадгалан үлдсэн билээ. Тус намын дарга Ухнаагийн Хүрэлсүх ч Монгол улсын Ерөнхий сайдаар намаасаа дахин сонгогдож чадсан юм.

Одоогоор тус улсын эдийн засгийн байдал улам чангарч, ярвигтай нөхцөл байдал тулж ирээд байна. Дэлхий даяар эрчимтэй тархсаар байгаа коронавирус эдийн засагт нь сөргөөр нөлөөлж, тус улс БНХАУ, ОХУ, АНУ гэсэн гурван гүрний хооронд гацаад байна. Тус гурван улс дор бүрнээ тохиролцоогүй байр сууриа илэрхийлж байгаа тул засгийн газрын бодлого гаргахад ч тодорхой бэрхшээл тохиолдож болох юм.

Урд хөрш болох БНХАУ нь  Монгол улсын төмрийн хүдэр, зэс, алтны 90 орчим хувийг худалдаж авдаг. Энэ нь ойролцоогоор тус улсын эдийн засагт 13.5 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг хийдэг гэсэн үг. Харин хойд хөрш болох ОХУ нь Монгол улсын хувьд Зөвлөлтийн үеэс хойших ивээн тэтгэгч төдийгүй бүх эрчим хүчний эх үүсвэр нь гэж хэлж болно. Газарзүйн хувьд алслагдсан хэдий ч геополитикийн хувьд ойрхон АНУ-тай ихэвчлэн ардчилал дээр нэгдэж, зөвлөгч улсаар тодорхойлогддог. Харин ойрын өдрүүдэд Дональд Трампын засаглал нь энэхүү холбоог  улам хүндрүүлэв. Дональд Трампын Владимир Путинд төрүүлсэн эвгүй сэтгэгдэл, БНХАУ-ын дарга Си Зиньпинд хэт амбицтай хандах явдал, одоо үүсгээд буй худалдааны дайн нь Монголыг хамарч эхлээд байна. Учир нь эдгээр улс, гүрнүүдийн хувьд Монгол улс “гуравдагч хөрш” нь юм.

-МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ УЛАМ ХҮНДЭРЧ, ЯРВИГТАЙ
НӨХЦӨЛ БАЙДАЛД ТУЛЖ ИРЭЭД БАЙНА-

Үүний хажуугаар МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн засгийн газар өөр нэгэн гадны хүчинтэй тэмцэх ёстой болжээ.Учир нь уул уурхайн аварга том гүрнүүд Монголын газар доорх баялагийг ашиглан томоохон ашиг олохыг үргэлж эрмэлздэг. Монголын говьд явагддаг алт, зэсийн төсөл болох Оюу Толгой нь тус улсын ашигт малтмалын татварыг хэрхэн зохицуулж байгаа болон олборлох гэрээний нөхцөл нь гадаадын хөрөнгө оруулагчдад чанга дохио өгч болзошгүй. Харин үүнийг тэнцвэржүүлэх хангалттай арга хэмжээ авах нь У.Хүрэлсүхийн Засгийн газрын хувьд чухал сорилт байх болно. 2019 онд тэдний ЗГ хууль тогтоох ажиллагаа явуулсан нь шүүх засаглал, авлигатай тэмцэх албан тушаалтнуудын хараат бус байдлыг улам сулруулсан. Парламентийн сонгууль болохоос долоо долоо хоногийн өмнө дор хаяж таван нэр дэвшигчийг баривчилсан нь Монголын ардчиллын хувьд 30 жилийн хугацаанд гарч буй хамгийн их анхаарал татсан асуудал болжээ.

-ИРЭХ САРД ЗАСГИЙН  ГАЗРААС ГАРГАХ ШИЙДВЭРҮҮД НЬ ТУХАЙН
УЛСЫН ЦААШДЫН ИРЭЭДҮЙГ ТОДОРХОЙЛНО-

Ирэх сард Засгийн газраас гаргах шийдвэрүүд нь  цаашдын Монгол орны чиг хандлагын талаар их зүйлийг хэлэх болно. Одоогоор тэдний хувьд хамгийн гол бэрхшээл нь улам дордож буй буй эдийн засгийг тогтворжуулах явдал юм. Олон улсын валютын сангаас  Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2020 онд 1% -иар буурна гэж үзэж байна. Хэдийгээр Монгол улс COVID-19 эрсдэлийг амжилттай даван туулж, халдвараар нас барсан нэг ч хүн бүртгэгдээгүй хэдий ч Монгол Улсад албан ёсоор "гадаад эрэлт хэрэгцээний уналт" тулгараад байна.  Мөн Монгол Улсын байдлыг улам хүндрүүлж байгаа томоохон хүчин зүйл нь Засгийн газрын 30 тэрбум долларын өр. Энэхүү өрийн хэмжээ тус улсын ДНБ-ээс хоёр дахин их байна. Монгол улсын 3.2 сая хүн амын бараг гуравны нэг нь амьжиргааны түвшингөөс доогуур амьдардаг бөгөөд авлига, хээл хахуулийн асуудал нь одоо ч хэвээр байгаа юм.

Тус улсын аялал жуулчлалын салбар ч мөн коронавирусээс шалтгаалан доройтсоор байна. 2019 оны 8-р сард Дональд Трампын том хүү тус улсад аялаж, аргаль агнасан явдал нь Монголын нүүдэлчин соёл, өргөн уудам газар нутаг, байгалийн үзэсгэлэнт газруудын үзэхээр ирж буй жуулчдын тоог нэмж байв.  Одоо Монгол Улс хаашаа эргэхээ мэдэхгүй, эргэлзсээр байна. Монгол улсыг ийм байр суурьтай болгосон ардчилсан тогтолцооноос салахгүй л бол тус улсын цаашдын ирээдүй үнэхээр сонирхолтой байх болно.




Нийслэлийн МАН-ын хороо хуралдана

5 цагийн өмнө

Шуурхай мэдээ