ОХУ агаарын хилээ нээх орнуудын жагсаалтаас Монгол улсыг хасчээ

ОХУ агаарын хилээ нээх орнуудын жагсаалтаас Монгол улсыг хасчээ

ОХУ коронавирусийн цар тахлын улмаас олон улсын нислэгээ гуравдугаар сарын 27-ны өдрөөс зогсоосон.  Харин долоодугаар сарын 9-ний өдөр Роспотребнадзор буюу Оросын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагаас Зам тээврийн хөгжлийн яаманд  агаарын хилээ нээх 13 орны жагсаалтыг санал болгосон байна.

Уг жагсаалтад Их Британи, Герман, Дани, Итали, Нидерланд, Норвеги, Польш, Финлянд болон Хятад, Монгол, Вьетнам, Шри-Ланк улсууд багтжээ.

Гэвч энэ жагсаалтыг аялал жуулчлалын компаниуд ихээхэн шүүмжилсэн байна. Тодруулбал, Монгол Улсын хувьд тарваган тахал гарсан нь эрсдэлтэй гэж үзэж, манай улсыг уг жагсаалтаас хассан байна. Оросын холбооны улс наймдугаар сарын 1-ний өдрөөс Москва, Москва муж, Петербург, Донын Ростов хотуудын нисэх буудлаас олон улсын нислэгээ сэргээхээр болсон талаар Ерөнхий сайд Михаил Мишустин мэдэгджээ.