Тусгаарлагдсан хятад ажилчид энэ сарын 12-нд станцын өргөтгөл барих ажилдаа орно

Тусгаарлагдсан хятад ажилчид энэ сарын 12-нд станцын өргөтгөл барих ажилдаа орно

Дорнод аймгийн Чойбалсан хотын дулааны цахилгаан станцын 50 мегаваттын өргөтгөлд ажиллах, Хятад улсын 31 иргэн өнгөрөгч долдугаар сарын 22-нд Замын-Үүдийн хилийн боомтоор нэвтрэн, Чойбалсан зочид буудалд тусгаарлагдсан билээ. Эдгээр ажилчдын тусгаарлалтын 21 хоногийн хугацаа наймдугаар сарын 12-ны өдөр дуусан ажилдаа орох талаар Дорнод аймгийн шуурхай штабаас мэдээллээ.

Тус ажилчдаас шинэ төрлийн коронавирусийн шинжилгээ авахад одоогийн байдлаар халдвар илрээгүй байна.

Чойбалсан хотын дулааны цахилгаан станцын өргөтгөлийн ажлыг БНХАУ, Монгол Улсын хөгжлийн банкны санхүүжилтээр хийхээр болж, БНХАУ-ын “ТВЕА” групп тендерт шалгарсан билээ. Гүйцэтгэгч компани 18 сарын хугацаанд барьж ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн бөгөөд нийтдээ 250 гаруй хятад ажилчид ажиллуулна гэдгээ өнгөрсөн оны арваннэгдүгээр сард шав тавих ёслолын үеэр хэлж байв. Эхний ээлжинд ирсэн 31 инженер, техникийн ажилчид ирэн тусгаарлагдсан юм.




Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө