Зайсан-Дэнжийн 1000 чиглэлийн автобусанд хүн нас баржээ

Зайсан-Дэнжийн 1000 чиглэлийн автобусанд хүн нас баржээ

Нийтийн тээврийн автобусанд зорчиж явсан иргэн нас барсан хэрэг гарчээ. Хэргийг тодруулбал,өнгөрсөн пүрэв гарагт /2019.06.27/ Зайсангийн эцэст Ч:55 чиглэлийн Зайсан-Дэнжийн 1000 автобусанд нас барсан хүн байжээ.

Эх сурвалжийн хэлж буйгаар Зайсангийн эцэст 14 цагийн орчимд Зайсан-Дэнжийн 1000 чиглэлийн автобусанд 40 гаран насны эрэгтэй ил харагдах шархгүй нас барсан байсныг цагдаагийн байгууллагад мэдэгдсэн гэв. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа гэлээ.




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө