Монгол эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн Малайзын цагдаад 10 жилийн хорих ял оноохоор төлөвлөж байна

Монгол эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн Малайзын цагдаад 10 жилийн хорих ял оноохоор төлөвлөж байна

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 11-ны өдөр Малайз улсын цагдаагийн албан хаагч 30 настай Хазрул Хизам Монгол эмэгтэйчүүдийг эрх мэдлээрээ далайлган сүрдүүлж, хүчирхийлсэн хэрэг гарсан. Хэргийг тодруулбал, Малайзын Петалинг Жаяа хотын замын пост дээр ажиллаж байсан цагдаагийн албан хаагч Монгол Улсын иргэн болох 20 болон 37 настай эмэгтэйчүүдийг саатуулж, 12.30-16.30 цагийн хооронд “PJ Luxe Boutique” гэх зочид буудлын хоёр тусдаа өрөөнд хорин, хүчирхийлсэн хэрэг гарсан юм. Хохирогч бүсгүйчүүд Малайзад хууль бусаар амьдардаг байсан нь тэднийг сүрдүүлэх шалтгаан болсон байж болзошгүй гэж тус улсын хэвлэлүүдээр бичиж буй.

-ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДСЭН ЦАГДААГ ДОЛООН ХОНОГИЙН ДАРАА СУЛЛАВ-

-Энэхүү хэрэгтэй холбогдуулан Петаля Жаяагийн цагдаагийн дарга Ник Азинээ “Цагдаагийн байцаагч 30 настай эрэгтэй Монгол улсын иргэн хоёр эмэгтэйг саатуулан, улмаар ойролцоох зочид буудал руу хүчээр дагуулан орж, хүчирхийлсэн хэрэг гарсан нь үнэн. Харин хэрэг гарснаас дөрвөн цагийн дараа буй 00.00 цагийн үед түүнийг баривчилсан. Цагдаагийн алба хаагч өөрийн эрх мэдлийг ашиглан хүчирхийлэл үйлдэж, хүн барьцаалсан шинжтэй үйлдэл гаргасанд харамсаж байна” хэмээн хэвлэлийн хурлын үеэр ярьсан юм. Гэвч түүнийг баривчилснаас долоон хоногийн дараа сулласан.

Түүнийг “мөрдөн байцаалтад идэвхтэй оролцож, хэргээ хүлээсэн” гэх үндэслэлээр 27 мянган ринггитийн/18 сая орчим төгрөг/ барьцаатай, батлан даалтад гаргасан юм.

Тус хотын Эрүүгийн мөрдөн байцаах албаны дарга Фадзил Ахмат хэлэхдээ “Мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан тул түүнийг үргэлжлүүлэн саатуулах шаардлагагүй. Гэхдээ нягталж шалгах зарим зүйлс үлдсэн тул дараа долоо хоногт шийдвэр гарна” гэсэн юм. 

-ШҮҮХ ХУРАЛ ДОЛДУГААР САРЫН 8-НД ТОВЛОГДСОН Ч ДАХИН ХОЙШИЛЖЭЭ-

Өнгөрсөн зургадугаар сарын 2-ны өдөр хүчирхийлэл үйлдсэн Хазрул Хизамыг шүүх найм дахь удаагийн хурал болсон. Гэсэн ч түүний өмгөөлөгч болох Акмал Жусохын өөр нэгэн үйлчлүүлэгч шоронд хоригдож байхдаа коронавирусийн халдвар авсан тул шүүх хурлыг долдугаар сарын 8-ны өдрийг хүртэл хойшлуулах шийдвэрийг гаргасан. Харин долдугаар сарын 8-ны шүүх хурал дахин хойшилсон талаар тус улсын хэвлэлүүд бичжээ. Энэ талаар Шүүгч Норшила Камаруддин

"Шалгалтын явцад хохирогч эмэгтэйтэйчүүд хууль бус оршин суугч байсан нь тогтоогдсон. Гэвч энэ нь тухайн цагдаагийн албан хаагчийн хүчингийн хэргийг хөнгөлөх шалтгаан болохгүй.  Хазрул Хизамыг хүний наймаатай холбоотой хэрэг үйлдсэн, цагаачдын эрхэнд халдсан, бэлгийн мөлжлөг үйлдсэн гэсэн үндэслэлээр шүүж буй.

Хэрэв буруутай гэдэг нь нотлогдвол Эрүүгийн хуулийн 354-р зүйлд зааснаар 10 жилийн хорих ял онооно” гэжээ. Одоогоор шүүх хурал ямар шалтгааны улмаас хойшилсон нь тодорхойгүй байгаа бөгөөд Малайзын талаас тус хэрэгт маш хатуу хандана гэдгээ илэрхийлж байна.

Эх сурвалж:Мalaymail.com

 




Өнөөдөр бич өдөр

38 минутын өмнө