А.Амбасэлмаа: Хоёр хүний анхан болон давтан шинжилгээнээс халдвар илэрсэн

А.Амбасэлмаа: Хоёр хүний анхан болон давтан шинжилгээнээс халдвар илэрсэн

ЭМЯ-наас өдөр бүр хийдэг ээлжит мэдээлийн цаг эхэллээ. Энэ үеэр дотоодын халдварын нөхцөл байдал, судалгаа шинжилгээний талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.

Тэрээр "2020 оны наймдугаар сарын 25-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 490 хүнд шинжилгээ хийхэд 488 хүнээс нь коронавирус илрээгүй. Харин хоёр хүний шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрлээ. Анхан буюу давтан шинжилгээнээс коронавирус илэрсэн байна.

Коронавирус илрээгүй шинжилгээг танилцуулбал,

  • Наймдугаар сарын 24-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 248 хүн
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 27 жолооч
  • Гадны улс оронд явах хүсэлт гаргасан 12 хүн
  • Тандалтын таван хүний анхны сорьц
  • Сувиллын ажиглалтад байгаа гурван хүний давтан шинжилгээ
  • Наймдугаар сарын 6-нд Шинэ Дели-Улаанбаатарын онгоцоор ирсэн 157 хүний давтан шинжилгээ
  • Тусгаарлан ажиглах байранд байгаа 36 хүний давтан шинжилгээнээс тус тус коронавирус илрээгүй.

Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн коронавирусийн халдварын 300 тохиолдол байна. Үүнээс эдгэрсэн 289 хүн байна. Эдгэрсэн хүмүүсийн 31 нь сувилалд, 35 хүн нь гэрийн ажиглалтад, 223 хүний ажиглалт, тандалтын хугацаа бүрэн дууссан. ХӨСҮТ-д өнөөдөр 11 хүн эмчлэгдэж байна. 10 хүний биеийн байдал хөнгөн, нэг хүний биеийн байдал хүндэвтэр байна. Нийтдээ ХӨСҮТ-д 30 хүн ажиглалт, тандалтад байна" гэж мэдээллээ.

 




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө