Афганистаны Ерөнхий сайдын амь насанд хүрэхийг оролдсон халдлагын үеэр 10 хүн нас баржээ

Афганистаны Ерөнхий сайдын амь насанд хүрэхийг оролдсон халдлагын үеэр 10 хүн нас баржээ

Афганистаны нийслэл Кабул хотод тус улсын тэргүүн дэд ерөнхийлөгч Амрулла Салехын амь насанд халдахыг оролдсон хэрэг гарчээ. Тодруулбал, өнөөдөр өглөө дэд ерөнхийлөгчийг ажилдаа явах үеэр нь цуваа машины ойролцоо бөмбөг дэлбэрсэн байна. Дэлбэрэлтийн үеэр түүний гар бэртэж, нүүр нь бага зэрэг түлэгджээ. Мөн уг дэлбэрэлтэд 10 гаруй хүн өртөж, амь насаа алдсан төдийгүй, есөн хүн хүнд болон хөнгөн шархадсан тухай Афганистаны аюулгүй байдлын албан төлөөлөгчид мэдээллээ. Одоогоор цагдаа нар тус халдлагыг ямар этгээдүүд үйлдсэнийг тогтоохоор ажиллаж байгаа юм байна.

Эх сурвалж: TASS




ГҮМҮДА-Тэр ертөнц

42 минутын өмнө

Өнөөдөр үхэр өдөр

4 цагийн өмнө