ВИДЕО: Агаарын тээвэрт холимог далавчтай шинэ онгоцыг туршиж байна

ВИДЕО: Агаарын тээвэрт холимог далавчтай шинэ онгоцыг туршиж байна

Нидерландын “KLM Royal Dutch Airlines” хэмээх компани холимог далавчтай нисэх онгоцны анхны “Flying-V” гэх загварыг бүтээж, анхны нислэгээ Герман улс руу хийжээ.

KLM Royal Dutch Airlines-ийн ирээдүйд нисэх шинэ онгоц нь илүү үр ашигтай, байгаль орчинд ээлтэй гэдгээрээ онцлог аж. Өвөрмөц загвар бүхий Flying-V онгоц нь Германы тэнгэрт амжилттай гарч ирэхэд олон улсын инженерүүд "KLM" нь дэлхийн агаарын хөлгийн шинэ тэргүүлэгч компани болох бүрэн боломжтой гэдгийг хэлжээ. Энэхүү онгоц нь KLM компани болон Дельфтийн Технологийн Их сургуулийн инженерүүдийн хоёр жилийн хөдөлмөрийн үр шим ажээ.

Онгоцны их бие болон далавчийг нэгтгэж нэг аварга том нисдэг далавч үүсгэдэг тул Flying-V нь ердийн онгоцноос асар ялгаатай.

Эйрбас, Боинг компанийн шинэ нисэх онгоцууд нь нийлмэл болон түлшний хэмнэлттэй хөдөлгүүрийг ашиглах замаар үр ашигт анхаарлаа төвлөрүүлдэг бол энэхүү шинэ онгоц нь аэродинамик радикал загвараар үр ашгаа шинэ шатанд гаргаж, илүү урт замыг бага түлшээр туулах боломжтой аж. Судлаачдын үзэж байгаагаар энэхүү загвар нь Голландын агаарын тээврийн компанийн толгой компани болох “Air France KLM”-д ажилладаг “Airbus A350”, “Boeing 787 Dreamliner” зэрэг өнөөгийн хамгийн дэвшилтэт онгоцнуудаас түлшний зарцуулалтыг 20% -иар бууруулах болно гэж үзэж байна.

KLM компани Дельфтийн Технологийн Их сургуультай хамтран анхны гар урлалын загварыг 2019 оны 6-р сард БНСУ-ын Сөүл хотноо болсон "Олон улсын агаарын тээврийн ассоциацийн 100 жилийн нэгдсэн хуралдаан" дээр танилцуулж байсан бөгөөд 350-аад зорчигчдыг нэг дор багтаах хүчин чадалтайг мэдээлсэн байна.

Одоо KLM, TU Delft компаниуд зорчигчдыг багтаах бүрэн хэмжээний эх загварыг бүтээх, олон тэрбум шаардагдах судалгаа шинжилгээний ажлыг нарийвчлан хийх шаардлагатай болжээ.

Эх сурвалж:Business Insider

 




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө