Өнгөрөгч шөнө есөн хүн угаартжээ

Өнгөрөгч шөнө есөн хүн угаартжээ

Сүүлийн үед хүйтэрч айлууд галлаж эхэлсэнтэй холбоотой эрүүл мэндийн байгууллага болон цагдаагийн байгууллагад угаартсан иргэдийн дуудлага нэмэгдсэн. 

Тодруулбал, нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргэд есөн хүн угаартаж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ аваад эмнэлэгээс гарсан байна. Иймд иргэд заавар, зөвлөмжийн дагуу галаа түлж, зуухныхаа бүрэн бүтэн байдлыг хангахыг анхааруулж байна.