ВИДЕО:Гэрийн нисдэг хяналтын камерыг танилцууллаа

ВИДЕО:Гэрийн нисдэг хяналтын камерыг танилцууллаа

“Аmazon” компани цоо шинэ нисдэг хяналтын камерыг танилцууллаа. “Always Home Cam” хэмээх нисдэг хяналтын камер нь олон камер байрлуулалтгүйгээр гэрээ бүх өнцгөөс харах, хянах боломжийг олгох аж.

Өөрөөр хэлбэл энэхүү камер нь бүрэн автомат жолоодлоготой бөгөөд гэрийн аль хэсгийг харуулахыг алсаас удирдах юм.

Ингэснээр гэрийнхээ аюулгүй байдлыг хянах бүрэн боломжтой. Камер зөвхөн нисэх явцдаа бичлэг хийх бөгөөд ажлаа гүйцэтгэж дууссаны дараа сууриндаа ирж, цэнэглэгддэг байна. 249.99 доллараар үнэлэгдсэн тус камерыг ирэх онд худалдаанд гаргахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: Ring




Өнөөдөр бич өдөр

47 минутын өмнө