Нэгдүгээр эмнэлгийн даргаар Т.Мөнхсайхан томилогджээ

Нэгдүгээр эмнэлгийн даргаар Т.Мөнхсайхан томилогджээ

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлыг үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Чулуунбаатарыг долдугаар сарын 5-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлж, нөхөн томилгоог хийжээ. Тодруулбал, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Т.Мөнхсайхан томилогдсон байна.

Тэрбээр анагаах ухааны магистр, клиникийн профессор бөгөөд Эрүүл мэндийн сайдын тушаалаар 2016 оны арваннэгдүгээр сарын 28-нд Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Т.Мөнхсайханыг томилж байжээ.

Т.Мөнхсайхан нь:

  • 2006-2016 он хүртэл ГССҮТ-д Их эмч
  • Үений дурангийн Нийгэмлэгийн захирал
  • Монголын түлэнхийн сангийн тэргүүлэгч
  • Олон улсын үе судлалын нийгэмлэгийн тэргүүлэгч, гишүүн зэрэг үүргийг хавсран гүйцэтгэж байжээ.



Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө