СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ач охиноо хүчиндэхийг завдсан жигшүүрт хэрэг гарчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ач охиноо хүчиндэхийг завдсан жигшүүрт хэрэг гарчээ

Хэнтий аймагт энэ сарын 6-ны өдөр өөрийн ач охиноо хүчиндэхийг завдсан хэрэг гарсан байна. Цагдаагийн байгууллагад “Манай хадам аав манай охиныг хүчиндсэн байж болзошгүй байна” гэсэн мэдээлэл охины ээжээс ирсэн аж. Тодруулбал, Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутагт оршин суудаг долоон настай охиноо хэрэг гарсан өдөр хадам аавындаа үлдээгээд явсан байжээ.

Харин ээж нь ирээд хэрэг биш байгааг мэдэж улмаар цагдаад дуудлага өгсөн байна. Ингээд Хэнтий аймагт оршин суух хаягтай 51 настай Д нь хүчиндэхийг завдаж хүч хэрэглэсэн нь тогтоогдсон байна. Уг хэргийг тус аймгийн цагдаагийн газарт хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлсэн бөгөөд охиныг хамгаалах байранд хүргэжээ.




Өнөөдөр бич өдөр

58 минутын өмнө