Хангарьд ордны 43.4 тэрбум гэх үнэлгээг "Бэсгэ" ХХК тогтоожээ

Хангарьд ордны 43.4 тэрбум гэх үнэлгээг "Бэсгэ" ХХК тогтоожээ

Анх хоёр жилийн өмнө НИТХ-аас “Хангарьд” ордны барилгыг хувьчлах тухай шийдвэр гаргасан билээ. Тэгвэл саяхан Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газраас тус барилгыг ирэх сарын 20-нд дуудлага худалдаанд оруулах болсныг албан ёсоор зарласан юм. 

Тэгвэл дуудлага худалдааны анхны үнэ 43.4 тэрбум төгрөг байх бөгөөд уг үнэлгээг мэргэжлийн эрх бүхий үнэлгээний компаниудын нэг “БЭСГЭ” ХХК хийжээ. Зарим иргэдийн зүгээс энэ үнийг хотын төвд хувьчлагдсан бусад барилгуудтай харьцуулахад бага байна гэж үзсэн ч дуудлага худалдааны явцад хэд ч болж өсөж болно гэдгийг албаныхан тайлбарласан байна.

Дуудлага худалдаа хүн бүрт нээлттэй бөгөөд хэрэв ялагч болвол 14 хоногийн дотор мөнгөө төлөх хуультай байдаг аж. Харин энэ хугацаанд мөнгөө төлж чадаагүй бол дэнчинд тавьсан 4 тэрбум 342 сая 340 мянган төгрөг нь улсын орлого болно гэдгийг Өмчийн ашиглалт, удирдлагын газраас анхааруулсан юм.