Гаалийн хяналт, шалгалын орлогч дарга О.Цогтбаатар авлига авч байгаад баригдсан уу

Гаалийн хяналт, шалгалын орлогч дарга О.Цогтбаатар авлига авч байгаад баригдсан уу

Улаанбаатар хот дахь Гаалийн газрын Гаалийн хяналт, шалгалт хариуцсан орлогч дарга О.Цогтбаатар авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан гэх эх сурвалжийн  мэдээлэл байна.

Тодруулбал, тэрээр даваа гарагт нэгэн ресторанд, нэр бүхий аж ахуйн нэгжийн захиралтай уулзан, авлига авах гэж байгаад үйлдэл дээрээ баригдсан байж болзошгүй байна. Улмаар түүний тухайн өдрөө ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан ч удалгүй түүнийг сулласан гэнэ. Мөн тус хэрэгтэй холбогдуулж, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын дарга Д.Солонгыг шалгаж байгаа ажээ.