СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Загасны уурга нь цахилгааны утсанд хүрснээр тогонд цохиулж амиа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Загасны уурга нь цахилгааны утсанд хүрснээр тогонд цохиулж амиа алджээ

Энэ оны долдугаар сарын 09-нд загасчилж байсан иргэн тогонд цохиулж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, Улаанбаатар хотын харъяат 39 настай эрэгтэй Б нь Хөвсгөл аймгийн Жаргалант суманд байрлах “Жаргал жигүүр” амралтын газарт амарч, загасчлах үеэрээ тогонд цохиулсан байна. Загасны уургаа дээш өргөн сунгах үед салхи гаран цахилгааны утсанд загасны уурга нь хүрснээр тэрээр тогонд цохиулж амиа алджээ. Энэ тухай дуудлага мэдээлэл тухайн өдрийн 15 цагт цагдаагийн байгууллагад ирсэн бөгөөд тус дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явагдаж байгаа аж.

Иймд иргэдийг амарч, зугаалахдаа сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна

У.УРАНЦЭЦЭГ