Замын-Үүдийн агентуудыг гэрээс нь ажиллуулж, халдваргүйжуулалтын тусгайлсан горим тогтооно

Замын-Үүдийн агентуудыг гэрээс нь ажиллуулж, халдваргүйжуулалтын тусгайлсан горим тогтооно

Хөтөл, Сүхбаатар, Зүүнхараа өртөөний уурын зуух, дулааны станцын нүүрсний хангамжинд анхаарах, Замын-Үүдийн агентуудыг гэрт нь байлгаж ажиллуулах, халдваргүйжуулалтын тусгайлсан горим тогтоох чиглэл өгчээ. Өнөөдрийн байдлаар Дорноговьд нийт 12 тохиолдол бүртгээд байна.

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар дараах чиглэлийг мөн өгсөн байна:

  • “УБТЗ” ХНН-ийн хилийн ачаа тээвэр, техникийн агентуудын ажиллах нөхцөл, технологийн горимын халдвар хамгааллын дэглэмийг өндөржүүлэхийг БНХАУ-ын талтай тохирох, энэ асуудлаар одоо болж буй Монгол-Хятадын төмөр замын төлөөлөгчдийн цахим зөвлөгөөнд санал тавих,  
  • Нийслэлийн Баянгол дүүрэгт 47 мянган хүнд шинжилгээ хийх бөгөөд нэлээд хэсэг нь Төмөр замын эмнэлэгт оногдох учир ачаалал, эмнэлгийн ажилтнуудын хүрэлцээ, шаардлагатай тоног төхөөрөмжийн талаар цаг алдалгүй мэдээлж, шийдвэрлүүлэх,
  • Шинжилгээ өгөхөөр болон шинжилгээний хариу хүлээж тусгаарлалт, ажиглалтад 238 хүн байгаа бөгөөд эдгээрээс тээвэрлэлтийн үйл ажиллагаатай шууд холбоотой 180 ээлжийн ажилчны ажлыг орлон гүйцэтгүүлэх хүний нөөцийн зохион байгуулалтад шуурхай арга хэмжээ авч дотоод нөөц бололцоогоо ашиглан төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагааг тасралтгүйгээр зохион байгуулах,
  • Хүнсний болон эрчим хүчний нүүрс, уул, уурхайн экспортын бүтээгдэхүүний тээвэрлэлтэд онцгой анхаарч, ачаа илгээгч, хүлээн авагч нартай нягт холбоотой ажиллах,

Өнөөдрийн байдлаар Орхон аймагт 16 халдварын тохиолдол бүртгээд байна. Иймд Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ УОК-ын шийдвэрээр томилогдон тус аймагт ажиллаж байна.




Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө