ДЭМБ: Шаардлагатай дэд бүтэц, хүн хүчийг бүрдүүлэхгүй бол 2021 онд халдварын гурав дахь давлагаа эхэлнэ

ДЭМБ: Шаардлагатай дэд бүтэц, хүн хүчийг бүрдүүлэхгүй бол 2021 онд халдварын гурав дахь давлагаа эхэлнэ

ДЭМБ-ын тусгай төлөөлөгч Дэвид Набарро Швейцарийн сонинд өгсөн ярилцлагадаа улс орнууд халдварын хоёр дахь давлагаанаас урьдчилан сэргийлж чадаагүй. Энэ байдал давтагдвал 2021 оны эхээр халдварын гурав дахь давлагаанд нэрвэгдэх аюултай талаар ярьжээ.

Дэвид Наварро

Тэрээр “Халдварын тархалтын эхний давлагааны дараа зарим улс орнууд тархалтыг намжаасан гэж эндүүрч тайвширсан, дараагийн давлагааны өмнөх бэлтгэлээ хангах, шаардлагатай дэд бүтцийг бүрдүүлж чадаагүйн улмаас бид хоёр дахь давлагаанд нэрвэгдэж байна.

Хэрэв одоо шаардлагатай хүн хүч, дэд бүтцийг бий болгож, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимтэй хэрэгжүүлэхгүй бол ирэх оны эхээр гурав дахь давлагаа биднийг хүлээж байна” гэжээ.

Түүнчлэн тэрээр халдвартай тэмцэж буй Өмнөд Солонгос улсын жишгийг сайшааж “Тухайлбал Өмнөд Солонгос гэх мэт Азийн орнуудад иргэд бие биенээсээ зай барьж, амны хаалт тогтмол зүүн, өвдсөн үедээ өөрийгөө тусгаарлаж, гараа сайн угааж байна. Мөн Засгийн газар нь эмзэг бүлгийнхэнд чиглэсэн арга хэмжээг авч чадаж байгаа нь сайшаалтай. Азиуд халдварын эсрэг хяналт, хязгаарлалтаа хугацаанаас нь өмнө сулруулаагүй” гэжээ.

Эх сурвалж: Reuters

 

 

 




Өнөөдөр бич өдөр

50 минутын өмнө