Д.Трампыг эмчлэхэд хэрэглэж байсан коронавирусийн эсрэг эмийг эмнэлзүйд хэрэглэх зөвшөөрөл олгожээ

Д.Трампыг эмчлэхэд хэрэглэж байсан коронавирусийн эсрэг эмийг эмнэлзүйд хэрэглэх зөвшөөрөл олгожээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн аравдугаар сард коронавирусийн халдвараар өвчилснөө зарласан. Гэсэн ч эмнэлэгт дөрөвхөн хоногийг өнгөрөөснийхөө дараа Цагаан Ордонд буцаж ирж, шуугиан тарьж байв. Тухайн үед тэрээр “Эмч нар надад коронавирусийн эсрэг хэд хэдэн эм өгсөн. Үүний дотроос "Regeneron" гэх коктейль хамгийн үр дүнтэй байсан гэдгийг хэлэх нь зүйтэй” хэмээн мэдэгдэж байсан юм. 

Тэгвэл АНУ-ын Хүнс, эмийн удирдах газар (FDA)-аас тус коктейлыг эмнэлзүйд яаралтай хэрэглэх зөвшөөрөл олгожээ. Гэхдээ хамгийн түрүүнд хөнгөн болон дунд зэргийн өвчнөөр өвдсөн хүмүүст хэрэглэх аж. Тус коктейлыг хэрэглэсний дараа өвчтөний биед хурдан хугацаанд эсрэг биет үүсэж байсан нь тогтоогдсон байна. 

Дональд Трамп “Тус коктейлыг уусны дараа миний бие маш богино хугацаанд мэдэгдэхүйц сайжирсан. Тиймээс би ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө “Regeneron” болон коронавирусийн эсрэг үйлчилгээтэй ижил төстэй эмийн бүтээгдэхүүнүүдийг яаралтай горимоор эмнэлзүйд нэвтрүүлэхээр боллоо. Коронавирусийн халдвар авсан иргэдэд энэхүү коктейлийг үнэ төлбөргүй олгоно. Миний бодлоор хүн бүр Ерөнхийлөгчтэйгөө яг ижил төвшний эмчилгээ хийлгэх ёстой.

Миний хувьд коронавирусийн халдвар авсан нь бурхны адислал. Учир нь би халдвар авснаар энэ эмийн үр дүнг бие дээрээ мэдрэх боломжтой болсон. Хэрэв би халдвар аваагүй байсан бол "Regeneron"-г бусад эмүүдийн адил харахгүй өнгөрөх байсан” хэмээж байжээ. 

“Regeneron”-г үйлдвэрлэгч компанийн гүйцэтгэх захирал, доктор Леонард С.Шлейфер “ийнхүү албан ёсоор баталгаажсанаас хойш эмийн эрэлт, нийлүүлэлтээсээ давах магадлалтай юм. Тиймээс Холбооны болон муж улсын удирдагчид REGEN-COV2-ийг хамгийн их хэрэгцээтэй өвчтөнүүдэд шударга, тэгш хуваарилах явдал нь хамгаас чухал юм” гэжээ. 

REGEN-COV2 эмчилгээний тунг энэ сарын эцэс гэхэд ойролцоогоор 80 мянган өвчтөнд, 1-р сарын эхний долоо хоногт ойролцоогоор 200 мянган өвчтөнд, 2021 оны 1-р сарын эцэс гэхэд нийт 300 мянган өвчтөний эмчилгээнд хэрэглэнэ хэмээн тус компанийн зүгээс мэдэгджээ. 

Эх сурвалж: WallStreesJournal




Өнөөдөр морь өдөр

1 цагийн өмнө