"Nike"-ийн сурталчилгааг арьс өнгөөр гадуурхсан гэж үзсэн Япончууд “бойкот” хийхийг уриалав

"Nike"-ийн сурталчилгааг арьс өнгөөр гадуурхсан гэж үзсэн Япончууд “бойкот” хийхийг уриалав

Японы “Nike” компаниас өөр өөр улсын гурван хөлбөмбөгчин охидын амьдралыг харуулсан шинэ видео сурталчилгааг өнгөрсөн сарын 28-ны өдөр олон нийтийн сүлжээгээр цацсан юм. "Ирээдүй хүлээхгүй" нэртэй хоёр минутын бичлэгт өсвөр насны Япон, Солонгос, Африк гаралтай гурван охин хөлбөмбөгийн чадвараараа хэрхэн өөртөө итгэх итгэлийг олж авч буй талаар өгүүлдэг.

Гэсэн ч тус бичлэгт Япон хүүхдүүдийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхдаг мэтээр үзүүлсэн хэсэг гарсан хэмээн Япончууд эсэргүүцэж, бойкот хийхийг уриалж эхэлжээ. Тодруулбал, өнгөт арьст охиныг сургууль дээрээ байхад нь япон охидууд дээрэлхэж, үсэнд нь хүрч буй хэсэг иргэдийн уур бухимдлыг хамгийн их өдөөсөн байна. Тэд “Япончуудыг арьс өнгөөр ялгаварлан гадуурхдаг мэтээр харуулж байгаа нь ёс зүйгүй хэрэг” хэмээн дургүйцжээ.

Бичлэг нийтлэгдсэнээс хэдхэн минутын дараа твиттерт 16.3 сая хүний хандалт авсан юм. Түүнчлэн “Youtube” суваг дээр 10 сая гаруй үзэлт авсан бөгөөд 40 мянган хүн сэтгэгдэл үлдээж, 50 мянга орчим хүн “unlike” буюу “таалагдаагүй” гэсэн товчийг дарсан байна.

“Nike”-ийн Япон дахь төлөөлөгч энэ талаар CNN-д өгсөн ярилцлагадаа "Энэхүү киноны зорилго нь залуус өөртөө хүсэж буй өөрчлөлтийг спортоор дамжуулан олж байгааг харуулах зорилготой. Ялгаварлан гадуурхах асуудал бол дэлхий нийтийн асуудал. Дэлхий даяар л байдаг зүйл. Бид тэр асуудлыг рекламаараа дамжуулан харуулахыг хүссэн” гэжээ.

Эх сурвалж: CNN

 




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө