UFC санхүүгийн хямралд орж ирэх онд 60 тамирчнаас гэрээгээ цуцлахаар болжээ

UFC санхүүгийн хямралд орж ирэх онд 60 тамирчнаас гэрээгээ цуцлахаар болжээ

Цар тахлын улмаас эдийн засгийн хямралд ороод байгаа холимог тулааны UFC холбооны тэргүүн Дана Уайт цомхотгол хийхээр болжээ.

Тэрээр хамгийн эхэнд тус холбооны дунд жингийн чансааны 5-д бичигдэж байгаа Ромеротой гэрээгээ цуцалснаа Уайт мэдэгджээ. Ромеро хэд хэдэн удаа аваргын бүсийн төлөө өрсөлдсөн ч тухай бүр ялагдаж байв.

Дана Уайт “Ганц Ромерог халж байгаа биш. Оны сүүлээр бид том өөрчлөлт хийх болно. 2021 оны эхээр 60 тамирчныг хална. Ромеро сүүлийн таван тулааныхаа дөрөвт нь ялагдсан. 43 настай, ахмад тамирчин. Удахгүй бид гэрээгээ цуцлах тулаанчдын нэрсийг зарлана. Хэцүү ч гэсэн ингэхээс өөр арга алга” гэж шийдвэрээ тайлбарлажээ.