АНУ-ын Конгресс иргэн бүрт 600 ам.долларын чек олгох хөтөлбөр боловсруулжээ

АНУ-ын Конгресс иргэн бүрт 600 ам.долларын чек олгох хөтөлбөр боловсруулжээ

АНУ-ын Конгресс цар тахлын үеийн эдийн засгаа дэмжих хоёр дахь хөтөлбөрийг батлах шийдвэрийг гаргасан байна. Энэ хүрээнд улс төрийн хоёр гол нам санал нэгдэж, 900 тэрбум долларын төсөв бүхий дараах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр болжээ. Үүнд:

  • Иргэн бүрт 600 ам.долларын чек олгох
  • Ажилгүй болсон иргэдэд долоо хоног бүр 300 ам.долларын тэтгэмж олгох
  • Жижиг дунд бизнес эрхлэгчдэд 284 тэрбум хүртэлх хөнгөлөлттэй зээл олгох
  • Кино театр зэрэг соёл урлаг, энтертайнмент үйлчилгээ үзүүлдэг газруудыг дэмжихэд 15 тэрбум ам.долларыг зарцуулах
  • Сургууль, коллеж зэрэг боловсролын үйлчилгээ эрхлэгчдийг дэмжихэд 82 тэрбум ам.долларыг зарцуулах
  • Хүүхэд харах үйлчилгээнд 10 тэрбум ам.долларыг зарцуулах
  • Түрээслэгчдийг дэмжихэд 25 тэрбум ам.долларыг зарцуулах
  • Хүнс тэжээлийн нэмэлт хөтөлбөр, хүүхдийн хоол тэжээлийн тэтгэмжийг нэмэгдүүлэхэд 13 тэрбум ам.доллар
  • Цар тахлын үеэр америкчуудыг зайнаас хоорондоо холбогдох боломжийг нэмэгдүүлэх, интернетийн хурдыг нэмэгдүүлэхэд долоон тэрбум ам.доллар
  • Коронавирусийн эсрэг вакцины түгээлт, оношилгоо, эрүүл мэндийн ажилчдыг дэмжих, ажил олгогчдод татварын хөнгөлөлт олгох, өвдсөн ажилчдад цалинтай чөлөө олгохыг дэмжих зэрэг ажлыг тусгасан байна. Хөтөлбөрийг энэ баасан гарагт батлах аж. 

Эх сурвалж: Washingtonpost, BBC