Үйл ажиллагааг нь зөвшөөрсөн 15 чиглэлийн салбарын ажилчид урьдын адил QR кодоор зорчино

Үйл ажиллагааг нь зөвшөөрсөн 15 чиглэлийн салбарын ажилчид урьдын адил QR кодоор зорчино

Нийслэлд хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор иргэд автомашинаар хэрхэн зорчих эсэх талаар Засгийн газраас мэдээллээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Зөвшөөрөгдсөн 15 байгууллагаас бусад иргэдийн автомашинаар зорчих эрхийг хязгаарлахаас өөр аргагүй байдал үүсэж байна. Өнөөдөр нэмэгдсэн Хүүхэд хамгааллын асрах байгууллага, зөвшөөрөлтэй такси үйлчилгээнд шинээр QR код үүснэ. Тухайлбал, зөвшөөрөлтэй 800 гаруй такси үйлчилгээнд QR код олгохоор байна. Бусад 13 чиглэлийн салбарын ажилчдын өмнө нь олгосон QR код идэвхжиж зарчмаар явагдана. Өнгөрсөн хугацаанд энэ чиглэлд явдаг нийт 23,902 автомашиныг бүртгэлжүүлсэн. 

Нийтийн тээврийн 900 автобус хэвийн үйлчилгээ үзүүлнэ. Улаанбаатар хотод нийт 411 мянган өрх байдгаас 205,280 нь автомашинтай. 200 гаруй мянган өрх нь автомашингүй учир асуудал үүссэн тохиолдолд нийтийн тээврээр үйлчлүүлнэ. Аль болох иргэд гэрээсээ гарахгүй байх хэрэгтэй" гэв.