Өнгөрөгч шөнө ирсэн МИАТ-ын карго нислэгээр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд Монголд ирсэн үү

Өнгөрөгч шөнө ирсэн МИАТ-ын карго нислэгээр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд Монголд ирсэн үү

Манай улс бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоосонтой холбогдуулж, гаднын орнуудаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ авах “тусгай үүргийн нислэг”-үүдийн хуваарийг тодорхойгүй хугацаагаар цуцлаад буй. Гэтэл өчигдөр /2021.01.06/ Сөүл-Улаанбаатар чиглэлд МИАТ компани нислэг үйлдэж, тус нислэгээр цөөн тооны гадаад, дотоодын 60 орчим иргэдийг Монгол Улсад авчирсан талаар бид мэдээлсэн. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Тэгвэл өнгөрөгч шөнө буюу нэгдүгээр сарын 6-7 нд шилжих шөнө хэл ам дагуулсан тухайн МИАТ-ын карго онгоцоор иргэдийн дунд дипломат пасспорттай нэг иргэн багтсан нь УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд байсан талаар эх сурвалжууд мэдээлж эхэллээ.

Харин албаныхан тус онгоцоор УИХ-ын Н.Учралыг авч явсан эмч нарын баг буцаж ирсэн хэмээн мэдэгдэж байгаа ч эх сурвалжуудын мэдээлж буйгаар “өчигдөр карго хийсэн онгоц нь гишүүнийг авч явсан онгоцноос тусдаа байсан, гишүүнийг авч явсан онгоц нь эмнэлгийн тусгай тоног төхөөрөмжтэй зөвхөн Сөүл-Улаанбаатар чиглэл байсан. Гурван эмч дагалдаж ирсэн” гэсэн мэдээлэл байна.