Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр ажиллах сэтгүүлчид сум нэвтэрдэггүй хантааз өмсөнө

Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр ажиллах сэтгүүлчид сум нэвтэрдэггүй хантааз өмсөнө

Маргааш буюу энэ долоо хоногийн лхагва гарагт АНУ-ын шинэ ерөнхийлөгч Жо Байдены тангараг өргөх ёслол болно. Харин энэхүү ёслолын үеэр үймээн, самуун дэгдээхгүй байхын тулд АНУ даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, Холбооны мөрдөх товчооныхон ажиллаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тэгвэл тангараг өргөх ёслолын үеэр ажиллах сэтгүүлчид эрсдэлээс хамгаалж хорт утааны баг, сум нэвтэрдэггүй хантааз өмсөх болсон талаар CNN агентлаг мэдээлжээ. Тиймээс АНУ-ын томоохон хэвлэлүүд ёслолын үеэр ажиллах сэтгүүлчиддээ хантааз, хуяг дуулга тараан аюулгүй ажиллагааны бэлтгэлийг нь хангуулж байгаа гэв. Мөн үндэсний гвардын 25,000 цэргийг хамгаалалтад дайчилсан нь АНУ-ын өмнөх ерөнхийлөгч нарын хамгаалалтаас хоёр дахин өндөр байгаа юм. Лхагва гарагт болох Байдены тангарагийн ёслолд одоогийн засаг захиргааны дэд ерөнхийлөгч Майк Пэнс болон экс ерөнхийлөгч Билл Клинтон, Жорж Буш, Барак Обама нар оролцох бөгөөд цар тахлын улмаас энэ удаагийн тангарагийн ёслолд хүрэлцэн ирэх цөөн хүмүүсийг бүгдийг нь шинжилгээнд хамруулах ажээ.

Өмнөх үймээний үеэр хэвлэл мэдээллийн байгууллагуудын техник төхөөрөмжийг эвдэн сүйтгэж буй нь