Засгийн газрын тогтоолын дагуу шийдвэр гаргаад ял сонссон Б.Болорын Давж заалдах шүүх хурал болж байна

Засгийн газрын тогтоолын дагуу шийдвэр гаргаад ял сонссон Б.Болорын Давж заалдах шүүх хурал болж байна

Өнөөдөр /2021.01.19/ эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд УИХ-ын гишүүн, АҮ-ийн асан Д.Эрдэнэбат, Сангийн сайд асан Б.Болор нарт холбогдох хэргийн шүүх хурал болж, хэлэлцүүлэг үргэлжилж байна. 

Тодруулбал, анхан шатны шүүхээс Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат, Сангийн сайд асан Б.Болор нарт 3,6-4 жилийн хорих ял оноосон. Учир нь Сангийн сайд асан Б.Болор нь “33.4 км төмөр зам”-ын санхүүжилтийг шийдвэрлэхдээ уг бүтээн байгуулалтын ажлын анхан шатны баримт буюу E-баримтыг шалгаагүй гэсэн үндэслэлээр буруутгагдсан байдаг.

Харин шүүхээс Б.Болор нь уг төмөр замын санхүүжилтээс хувьдаа мөнгө завшсан үйлдэл байхгүй гэж дүгнэсэн байгаа юм. Ингээд шүүхээс Б.Болорыг “Засгийн газрын 364 дүгээр тогтоол гаргахад хамтран оролцсон талаар буруутгаагүй ба харин Засгийн газрын тогтоол болон Аж үйлдвэрийн сайдаас ирүүлсэн албан бичгүүдийг үндэслэж шийдвэр гаргасан үйлдэлд нь холбогдуулан яллах дүгнэлт” үйлдсэн байдаг билээ. 

Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.