Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтад шинэ төхөөрөмж ашиглана

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтад шинэ төхөөрөмж ашиглана

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” УИХ-ын тогтоолыг батлав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураах, тоолоход “New Image Cast” төхөөрөмжийг ашиглах тогтоолд тусгажээ. Тогтоолыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд “New Image Cast” төхөөрөмжийн санал тоолох явц баталгаатай эсэхийг тодруулж байлаа. “New Image Cast” төхөөрөмжийг 2012 оноос хойш бүх шатны 9 сонгуульд ашигласан байна. Ингэхдээ нийт саналын 50 орчим хувьд гар тооллого хийсэн нь төхөөрөмжийн дүнтэй таарч байсан гэдгийг СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран хэлсэн юм. Тогтоолыг хуралдаанд оролцсон гишүүдийн 52.3 хувь дэмжиж батлав. Чуулганаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлэж байна.




Өнөөдөр бар өдөр

13 цагийн өмнө