АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Украинд шинэ төрлийн зэвсэг нийлүүлэхээ амласны дараа Пентагон үүнийг баталж, тусламж аль хэдийн хүрсэн талаар мэдэгджээ.
Энэ талаар Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга Шон Парнелл, “Ерөнхийлөгч Д.Трампын зааврын дагуу Батлан хамгаалах яам Украинд нэмэлт хамгаалалтын зэвсгийг илгээж байна. Ингэснээр бид урт удаан энх тайвныг тогтоохын төлөө ажиллаж байхад украинчууд өөрсдийгөө хамгаалж чадна” хэмээн мэдэгдсэн байна. Гэсэн ч илгээгдсэн зэвсгийн нарийн төрөл, хэмжээг тодруулсан мэдээлэл өгөөгүй байна. Мөн тэрээр, АНУ-ын цэргийн тусламжийг дэлхий даяар өндөр хяналтад авч, зохион байгуулалттай хүргэж байгааг онцлон дурджээ. Зарим ажиглагчдын тайлбарлаж буйгаар, энэхүү мэдээлэл нь өмнөхөн хязгаарлагдаж байсан АНУ-ын цэргийн тусламжийг эргэн сэргээсэн дохио гэж үзэж байна.
Эх сурвалж: BBC