МАН-ын Бага хурал маргааш 11.00 цагт хуралдана

МАН-ын Бага хурал маргааш 11.00 цагт хуралдана

Эрх баригч МАН-ын Бага хурал маргааш 11.00 цагт хуралдахаар тов зарлажээ. Хуралдаанаар дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах аж. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар дараагийн Ерөнхий сайдад МАН-аас УИХ-ын гишүүн Сү.Батболд, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарын нэгийг нэр дэвшүүлж магадгүй гэх мэдээлэл байгаа юм. МАН-ын Бага хурлаас нэр дэвшүүлсэн дэвшигчийг МАН-ын Удирдах зөвлөл, бүлэг, байнгын хороо, УИХ-аар хэлэлцэж томилох юм. 

Үүний дараа Ерөнхий сайд танхимын гишүүдээ өөрөө сонгож УИХ-аар хэлэлцүүлнэ.

Дашрамд дурдахад, МАН-ын бүлгийн хуралдаан дөнгөж сая өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар мэдээлэл хийхгүй аж. Тус хуралдаанаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцсэн юм. Шийдвэрийг бид эргэн мэдээлэх болно. 




Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө