Японы Засгийн газар Токио 2021 олимпийн наадмыг цуцлах шийдвэр гаргажээ

Японы Засгийн газар Токио 2021 олимпийн наадмыг цуцлах шийдвэр гаргажээ

Он солигдсоны маргааш буюу шинэ оны эхний өдөр Японы Ерөнхий сайд Ёшихида Суга 2021 оны Олимпийг “ямар ч нөхцөл байдлаас үл хамааран заавал зохион байгуулна” хэмээн мэдэгдэж байв. Гэсэн ч Японы Засгийн газар ард иргэдийн эсэргүүцлийн улмаас “Токио 2021” олимпийн наадмыг цуцлах шийдвэрт хүрсэн талаар гаднын хэвлэлүүдэд бичжээ. 

Өнөөдөр өглөө Японы Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын орлогч дарга, засгийн газрын төлөөлөгч Манабу Сакай сэтгүүлчдэд мэдээлэхдээ түүхэнд тэмдэглэгдэж байгаагүй үйл явдал болж буйг хэлж, Олимпийн наадмын арга хэмжээг цар тахлын улмаас цуцлахаар болсныг мэдэгджээ. Мөн дараагийн боломжит цаг болох 2032 онд дахин улсдаа зохион байгуулахад анхаарлаа төвлөрүүлж ажиллах болно гэжээ.

Өчигдөр/2021.01.21/ Олон улсын олимпийн хорооны (ОУОХ) ерөнхийлөгч Томас Бах долдугаар сарын 23-нд эхлэх Олимпийн наадмыг халдвар хамгаалалгүйжүүлэлтийн өндөр дэглэм дор зохион байгуулах бөгөөд бидэнд “Б төлөвлөгөө байхгүй" гэж мэдэгдсэн юм. Мөн тэрээр “Магадгүй наадмыг цар тахлын үед зохион байгуулах нь хүмүүст таалагдахгүй байж болох ч золиос шаардлагатай гэдэг нь тодорхой. Тиймээс л бид аюулгүй байдлыг нэгт тавьж байгаа” гэжээ.

Япон улс Олимпийн наадамд зориулж цэнгэлдэх хүрээлэн барих, дэд бүтцийг сайжруулах гэм мэт бэлтгэл ажилд аль хэдийн 12 тэрбум гаруй долларыг зарцуулаад буй. Хэрэв энэ жилийн наадмыг дахин хойшлуулбал тус улс төдийгүй ОУОХ ч санхүүгийн хувьд маш том хохирол амсах болно.

Эх сурвалж:  Times, DW