Халдвартай жолооч эдгэрч, Дархан-Уул аймаг дахин “эрүүл бүс” болжээ

Халдвартай жолооч эдгэрч, Дархан-Уул аймаг дахин “эрүүл бүс” болжээ

Өнгөрсөн нэгдүгээр сарын 26-ны шөнө  Улаанбаатараас Дархан-Уул аймагт ирсэн хүнс тээврийн жолоочоос халдвар илэрсэн. Тухайн иргэнийг Дарханы төв рүү нэвтрэхээс өмнө буюу 140-ийн нэвтрэх пост дээр саатуулан шинжилгээ авахад халдвартай болох нь тогтоогдсон учраас ХӨСҮТ-рүү тээвэрлэн эмчилгээг хийсэн юм.

Тэгвэл тухайн жолооч бүрэн эдгэрч өчигдөр /2021.02.09/ Дархан хотод иржээ.  Өмнө нь ХӨСҮТ-д эмчилсний дараачаар Хан-Уул дүүргийн 300 ортой сувилалд шилжүүлэн хянадаг байсан бол Улаанбаатар хотод бүртгэгдээд байгаа халдвараас үүдэн иргэдийг шууд гэрийн хяналтад шилжүүлдэг болсон байна. Түүний ойрын хавьтлын  99 хүнийг ажиглан тусгаарлах байранд тусгаарлаж байсан бөгөөд  дээрх  иргэдийн тусгаарлалтын 14 хоног хоёрдугаар сарын 6-наас 10-ны хооронд дуусч гэрийн ажиглалтад шилжжээ. Дархан-Уул аймаг ийнхүү  дахин халдваргүй эрүүл бүс болоод байна.




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө