“Google” болон “Samsung”-ийн төлбөрийн систем криптовалютыг гүйлгээнд ашигладаг болно

“Google” болон “Samsung”-ийн төлбөрийн систем криптовалютыг гүйлгээнд ашигладаг болно

Сүүлийн үед дэлхийн томоохон компаниуд криптовалютыг төлбөрийн хэрэгслээр ашиглах хандлага түгээмэл ажиглагдаж байна. Саяхан “Twitter” компани биткоиныг төлбөрийн системдээ нэвтрүүлж эхлэх талаар мэдэгдсэн бол үүний араас Samsung, Google компаниудын нэгдэх талаар криптовалютын үйлчилгээ үзүүлдэг BitPay-ээс мэдэгджээ. Мэдэгдэлд дурдсанаар бүх зүйл төлөвлөгөөний дагуу болбол ирэх гуравдугаар сараас эхлэн тус хоёр компани криптовалютыг хэрэглээнд нэвтрүүлэх гэнэ. 

Хоёр платформ дээрх хэрэглэгчид “BitPay” криптовалютын картаа “Google Pay” болон “Samsung Pay”-тэй холбосноор төлбөр хийх боломжтой болох юм байна. Үйлчилгээнд Bitcoin, Bitcoin Cash, BUSD, Ether, PAX, USDC, GUSD криптовалютууд зөвшөөрөгдөх аж. 

Криптовалют гэж юу вэ. Криптовалют бол өндөр нууцлал бүхий цахим тооцооны хэрэгслийн нэг хэлбэр юм. Гэхдээ доллар, евро, иен зэрэг валютаас ялгаатай нь криптовалютыг аль нэг улсын төв банк эсвэл санхүүгийн байгууллагаас гаргадаггүй бас хэвлэдэггүй. Криптовалютын цахим гүйлгээ, төлбөр тооцооны аюулгүй байдал нууцлалыг хангахад криптограф ашигладаг. Энэ бол тодорхой мэдээллийг тайлахад хэцүү код болгон хөрвүүлэх процесс юм. Дэлхийн хоёрдугаар дайны үед нууц мэдээллийг шифрлэх хэрэгцээ шаардлагын дагуу криптограф бий болсон юм. Харин цахим эринд математик онолын элементүүд болон компьютерын тусламжтайгаар криптограф цахим мэдээлэл, харилцаа холбоо болон мөнгөний нууцлал, аюулгүй байдлыг хангах аргачлал болоод байна.

Эх сурвалж: Gizmochina