"БНХАУ, ОХУ-ын вакцинуудад ДЭМБ-аас зөвшөөрөл олгосон даруйд тарихад бэлдэж татан авалтаа хийж байна"

"БНХАУ, ОХУ-ын вакцинуудад ДЭМБ-аас зөвшөөрөл олгосон даруйд тарихад бэлдэж татан авалтаа хийж байна"

Өнөөдөр манай улс Английн “АстраЗенека” компани болон Оксфордын их сургуулийн эрдэмтдийн хамтран бүтээсэн “Covishield” вакцины 150 мянган тунг хүлээн авлаа. Тус вакциныг БНЭУ-аас буцалтгүй тусламжаар хандивлаж байгаа билээ. Үргэлжлүүлэн БНСУ-аас Америк, Германы “Pfizer”, “Biotech” компаниудын хамтран бүтээсэн вакцины 125 мянган хүнд хийх тун, мөн орой 22.00 цагаас БНХАУ-ын “Sinopharm” компаниудын вакцин ирэх болно. 

Цаашдаа ОХУ-ын “Спутник-V” вакциныг татан авна гэдгээ Засгийн газраас мэдэгдэж байна. ДЭМБ-аас “АстраЗенека”, “Файзер” компаниудын вакцинуудад албан ёсоор зөвшөөрөл олгосон.

Харин БНХАУ болон ОХУ-ын вакцинууд хараахан зөвшөөрлөө аваагүй байгаа. Өөрөөр хэлбэл, манай улс ДЭМБ-аас зөвшөөрөл өгөөгүй вакциныг татан авч байгаа юм. Тэгвэл энэ талаар Засгийн газрын ОНХХ-ийн дарга Ц.Ганзориг“Манай урд болон хойд хөршийн бүтээсэн вакцинуудад одоогоор ДЭМБ зөвшөөрөл олгоогүй байгаа. Удахгүй зөвшөөрөл нь гарахаар хүлээгдэж буй вакцинууд гэж хэлж болно. Харин манай улсын хувьд зөвшөөрөл нь гарангуут тарихад бэлдэж уг вакцинуудыг татан авч байгаа юм” гэлээ. 




Өнөөдөр бар өдөр

7 цагийн өмнө