Дарханы зам засварын ажил ирэх долоо хоногт эхэлнэ гэв

Дарханы зам засварын ажил ирэх долоо хоногт эхэлнэ гэв

Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын ажлыг нэг жилд багтаан дуусгахын тулд таван багц хэсэг болгон хувааж тендер зарласан хэдий ч хоёр болон дөрөвдүгээр багц дээр шалгарсан компани ажлаа гүйцэтгэх боломжгүйгээ мэдэгдсэн. Есдүгээр сарын 10-ны байдлаар эдгээр таван багцаас 1, 3, 5 дугаар багцын ажил 50-68 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байв. Харин 2, 4 дүгээр багц дээр ажил нь 5-9 хувийн гүйцэтгэлтэй зогсоод байсан.

Тэгвэл Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгох ажлын хоёрдугаар шатны ажил рэх 7 хоногоос эхлэхээр болжээ. Ингэхдээ одоогийн замын хөдөлгөөнийг хэсэгчилэн хааж зохицуулах аж.

Одоо 3 болон 5 дугаар багцын ажил 70 орчим гүйцэтгэлтэй байна. Тодруулбал, 3 дугаар багцын замаас 25 км-ын цементэн бэхжүүлсэн суурийг өнгөрсөн онд хийж одоо хучилтын ажил үлдээд буйг энэ оны 6 дугаар сарын эцэст дуусгах аж. Мөн 5 дугаар багцын замд 15 км-ыг хатуу хучилт хийсэн. Ингэснээр 3 болон 5 дугаар багцын замын үлдсэн хэсгийг засаж барьснаар 7 дугаар сарын 1 гэхэд бүрэн дуусгах төлөвлөгөөтэй, графикт хуваарийг батлаад буйг Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх засвар арчлалтын төслөөс мэдээлж байна.




Өнөөдөр бич өдөр

5 минутын өмнө