МАН-ын бүлгийн хуралд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцсон ч тохиролцож чадаагүй байна

МАН-ын бүлгийн хуралд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцсон ч тохиролцож чадаагүй байна

МАН-ын бүлгийн хуралдаан даваа гаригаас эхлэн өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаан мөн 10.00 цагт зарлагджээ. Тус бүлгийн өчигдрийн хуралдааны өмнө Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой өөрийн саналыг бүлгийн гишүүдэд танилцуулжээ. Ерөнхийлөгчийн саналтай холбоотойгоор гишүүд саналаа хэлж, асуулт асуужээ. Үүний дараа бүлэг хуралдаж Ерөнхийлөгчийн саналыг хэрхэхээ ярилцсан ч эцсийн байдлаар нэгдсэн шийдвэрт хүрээгүй байна.

-БҮРЭН ЭРХ НЬ 5 ЖИЛ, 108 УИХ-ЫН ГИШҮҮНТЭЙ БОЛОХ ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН САНАЛД МАН-ЫН ГИШҮҮД ХОЁР ХУВААГДЖЭЭ-

Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож бүрэн эрхийн хугацааг нь таван жил болгох цаашлаад сонгуулийн тогтолцоог мажоритар болон пропорциональ тогтолцоогоор явуулна гэсэн саналаа МАН-ын бүлгийн гишүүдэд илүү дэлгэрэнгүй танилцуулж, санал солилцжээ. Түүнийг ингэж танилцуулахаас өмнө МАН-ын бүлгийн гишүүд дээрх саналуудыг дэмжих боломжгүй гэх саналд нэгдээд байсан байна. Харин өчигдөр Ерөнхийлөгчийг мэдээлэл хийсэн даруйд дахин ярилцаж, шийдвэр гаргахаар болжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар олонхийн бүлгийн гишүүд дээрх гурван асуудлаар янз бүрийн байр суурийг илэрхийлж санал хуваагджээ. Тиймээс эцсийн байдлаар шийдвэр гарахад хүндрэлтэй байгаа талаар эх сурвалж мэдээлж байна.

Гэхдээ МАН-ын бүлгийн гишүүдийн ихэнх нь Ерөнхийлөгчийн уг саналыг дэмжихгүй байгаа аж.

Өнөөдөр санал хурааж Ерөнхийлөгчийн гаргасан дээрх гурван заалтыг дэмжих эсэхийг шийднэ.

-ЕРӨНХИЙЛӨГЧ ГУРВАН САНАЛАА ТАТАЖ АВСАН Ч ТҮҮНИЙ ШҮҮГЧИЙН ХЯНАЛТЫН ХОРООТОЙ САНАЛЫГ МАН-ЫН ГИШҮҮД ХҮЛЭЭЖ АВААГҮЙ БАЙНА-

Ерөнхийлөгчийн санал ч, МАН-ын санал ч аль аль нь Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг 35 хувиас хэтрэхгүй байхаар ойлголцсон гэдэг.

Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд Засаг захиргааны нэгж түүн дотроо хот мөн газар өмчлүүлж, ашиглуулах, Монголбанктай холбоотой  гурван заалтаа татаж авсан гэдэг. Харин шүүгчтэй холбоотой гаргасан түүний саналыг МАН хүлээж аваагүй байна. 

Учир нь Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс, Шүүгчид сахилгын шийтгэл ногдуулах зорилгоор Шүүхийн сахилгын хороо ажиллана /ҮХНӨ-ийн төслийн 48.1/. Шүүхийн сахилгын хороо хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах, чөлөөлөх тохиолдолд саналаа томилсон эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэх бөгөөд бусад шийтгэл ногдуулах шийдвэрийг бүрэн эрхийнхээ хүрээнд өөрөө гаргана /ҮХНӨ-ийн төслийн 49.7/ гэсэн гэж төсөлд шинээр нэмсэн байна. 

Гэтэл УИХ дахь МАН-ын бүлгийн нилээдгүй гишүүдээс шүүхийн хараат бус байдал алдагдана.

Шүүгчдэд хариуцлага тооцох, тэднийг хянах зорилготой сахилгын хороонд улс төрчдийн гар хөл орохгүй байхыг үгүйсгэхгүй, ийм тохиолдолд шүүгчид тэдний хяналтад бүрэн орно гэж санал хүсэлтээ илэрхийлсэн байна.  

Мөн зөвшилцөх ажлын хэсгийнхэн нам болон Засгийн газар байгуулахтай холбоотой саналуудаа нэгтгэж шинээр найруулж бичсэн гэх мэдээлэл  ч байна.

УИХ-ын 108 гишүүн, 5 жилийн хугацаатай сонгогддог болох Үндсэн хуулийн өөрчлөлтийг төслийг та дэмжиж байна уу?

Нийт: 3 саналтай




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө