Амьдаараа оршуулагдсан ч аврагдаж чаджээ

Амьдаараа оршуулагдсан ч аврагдаж чаджээ

Польшоос Их Британид цагаачлан ирсэн Михелина Левандовскаг 2012 оны нэг сард гар, хөлийг нь хүлж, картон хайрцганд хийж газарт булсан байна. Тэрээр,  “Газар доор байхад миний амьсгаа давхцаж, би үхэх гэж байгаагаа мэдэж байсан учир бурхнаас тусламж гуйж, хүүгээ өсгөх боломжийг олгооч” хэмээн залбирсан гэжээ. Хүүгийн эцэг нь Марчин Каспржак байсан бөгөөд тэрээр ийнхүү Михелина Левандовскаг булсан байна.

Марчин Каспржак эхнэрээсээ салсныхаа дараа өөрийн найз болох Патрик Борыстой хамтран Михелинаг үгүй хийхийн тулд  төлөвлөгөө зохиожээ. Ийнхүү тэд цахилгаан буугаар түүн рүү буудаж гар, хөлийг нь хүлээд юу хийх талаар маш удаан бодсоны эцэст картон хайрцганд хийсэн байна. Үүнийхээ дараа 30 сантиметрийн гүнд 40 кг модны доор булжээ.

Хачирхалтай нь Михелина хуримын бөгжөөрөө олсыг таслан амьд гарч чаджээ. Тэрээр нэг хэсэгтээ шокын байдалтай байсан бол хэрэг хийсэн залуучуудад 20 жилийн хорих ял оноожээ.




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө