Канадад 49 градус хүрч халснаар 70 гаруй хүн нас баржээ

Канадад 49 градус хүрч халснаар 70 гаруй хүн нас баржээ

Канад улсад өмнө нь хэзээ ч тохиолдож байгаагүй халуун өдрүүд энэ долоо  хоногт болжээ. Үүний улмаас даваа гарагаас хойш 70 гаруй хүн нас барсан ба дийлэнх нь ахмад настангууд байсан байна. Тус улсад өмнө нь хэзээ ч ийм халуун болж байгаагүй бөгөөд дээд талдаа 45 градус хүрдэг байсан аж.

Канадийн цагдаагийн албанаас, “Энэ цаг агаар нийгмийн эмзэг бүлгийн гишүүд, нэн ялангуяа ахмад настан, эрүүл мэндийн асуудалтай хүмүүс хамгийн их өртөж байгааг анхааруулан, иргэдийг хөрш болон эргэн тойрны ахмад настангууд, гэр бүлийн гишүүдээ сайтар шалгахыг анхааруулж” байгаа гэжээ.

Түүнчлэн түргэн тусламжийн газарт хэт халуун наранд цохиулсан 32, наршсан 107 дуудлага тус тус хүлээн авсан байна. Сүүлийн үеүдэд нэн ялангуяа энэ жилийн тухайд номхон далайн баруун хойд хэсэг, төв Азийн нутаг дэвсгэрээр хэт халах төлөвтэй байгаа бөгөөд энэ нь цаг уурын өөрчлөлттэй шууд холбоотой талаар цаг уурын агентлагаас мэдээлжээ.

Эх сурвалж: BBC




Өнөөдөр бич өдөр

50 минутын өмнө