Э.Оюунболдоос хүч оруулах бодис болон хэрэглэсэн бодисыг саармагжуулагч илэрчээ

Э.Оюунболдоос хүч оруулах бодис болон хэрэглэсэн бодисыг саармагжуулагч илэрчээ

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өчигдөр буюу энэ сарын 26-ны хуралдаж допингийн Б сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлтээ өгөөгүй бөхийн нэрийг зарласан билээ. Уг хурлаар улсын аварга Э.Оюунболдоос авсан дээжид Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан “Хориглосон жагсаалт 2019”-д орсон S1.1A бүлгийн Станазол, S4 бүлгийн мелдониум, S5 бүлгийн гидрохлортиазид, хлориазид хэмээх дөрвөн төрлийн бодис илэрснийг мэдээлэв.

Э.Оюунболдын аваргын хэрэглэсэн Станозолол бэлдмэлийг 1962 онд Америкт нээсэн бөгөөд 1974 оноос олон улсын олимпийн хороо албан ёсоор хориглосон. Морин уралдаанд ашигладаг стериод буюу ер нь  бол малд хэрэглэдэг зүйл аж. Харин мелдониум гэдэг нь манайхны фитнес, боди, бусад тамирчдын хэрэглэдэг С4 төрлийн судас тэлэгчийн асар хүчтэй хэлбэр нь буюу S4 хэлбэрийх нь нь аж. 

Харин сүүлийн гидрохлоритиазид, хлориазид нь дээрхи хоёр бодисыг нуух журмаар хэрэглэдэг урвалд ордог далдлагч бүтээгдэхүүн бөгөөд шээс хөөх үйлчилгээтэйг мэргэжилтнүүд тайлбарлажээ.

У.УРАНЦЭЦЭГ




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө