Европын холбоо цаашид Польш, Унгарт дэмжлэг үзүүлэхгүй гэж мэдэгдэв

Европын холбоо цаашид Польш, Унгарт дэмжлэг үзүүлэхгүй гэж мэдэгдэв

Европын холбоо цар тахлын дараа гишүүн орнуудын эдийн засгийг сэргээхэд зориулж мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдсэн билээ . Гэвч Унгар, Польш улсуудад дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргажээ. Тодруулбал,  тус улсуудыг холбооны нийтлэг зарчмыг хүндэтгэдэггүй, хууль дээдлэх үзэл санааг алдагдуулдаг гэж үзсэн байна.

Унгар 7.2 тэрбум , Польш 57 тэрбум еврогийн дэмжлэг авах ёстой байсан юм. Харин эдийн засгаа сэргээх үндэсний хөтөлбөрөө Еврокомисст хүргүүлсэн Итали 191.5 тэрбум, Испани 69.5 тэрбум, Франц 39.4 тэрбум еврогийн тусламж авна. Европын холбооны эдийн засгийг сэргээх хөтөлбөрт 28 орон хамрагдаж байна.




Өнөөдөр бич өдөр

50 минутын өмнө