Л.Оюун-Эрдэнэ: Гадаа арга хэмжээ хийх Засгийн газрын бодлого үргэлжилнэ

Л.Оюун-Эрдэнэ: Гадаа арга хэмжээ хийх Засгийн газрын бодлого үргэлжилнэ

Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газраас зохион байгуулж буй “Цахим үндэстэн-Digital Nation 21” үзэсгэлэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, иргэдийн бөөгнөрөл ихээр үүссэн явдалд олон нийт ихээхэн шүүмжлэлтэй хандаж буй. 

Тэгвэл Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ энэ талаар тайлбар хийлээ. Тэрээр, “Цахим үндэстэн арга хэмжээ бол 100 гаруй аж ахуй нэгжүүд нийлж хийж байгаа арга хэмжээний нэг. Дотор биш гадаа хийх ёстой гэсэн УОК-ын шийдвэрийн дагуу “Мишээл экспо” дээр хийх гэж байсан арга хэмжээг Төв парк руу татсан.

Ерөнхий сайдын хувьд цахим шилжилтийг дэмжиж байгаа. Тийм учраас аж ахуй нэгжүүдээ дэмжиж оролцсон.

Төрийн байгуулага болон хамтарч ажилласан аж ахуй нэгжүүд алдаа гарсныг үгүйсгэхгүй ч гэсэн гадаах арга хэмжээг хийгээд явж байгаа Засгийн газрын бодлого цаашдаа ч гэсэн үргэлжилнэ. Эрх чөлөөгөө хэтрүүлэхгүй байх тал дээр бид анхаараад явна. Вакцинжуулалт 60 хувьд хүрсэн улс орнууд гадаах арга хэмжээгээ нээлттэй болгоод явж байгаа. Цар тахалтай дасан зохицож, сөрж энгийн амьдралын хэв маяг руугаа шүүмжлэлтэй ч гэсэн бага багаар алхах хэрэгтэй” гэсэн юм.

Шууд дамжуулалтын эх сурвалж: Zarig.mn




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө